Шулуун хими/make up Clinic/
Хялбар бөгөөд хурдан аргаар төрөлхийн мэт шулуун үсийг бүтээгч. Найрлагад агуулагдах органик тосны...
MAKE-UP CLINIC MAGIC STRAIGHT
1. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ: Хялбар бөгөөд хурдан аргаар төрөлхийн мэт шулуун үсийг бүтээгч. Найрлагад агуулагдах органик тосны нөлөөгөөр үсийг гэмтэхээс хамгаалах бөгөөд хуурайшилт, салаалалт зэргээс сэргийлж торго мэт зөөлөн намирсан үсийг бэлэглэгч.
2. ХЭРЭГЛЭХ АРГА:
- Үсний төрлийг тодорхойлно.(хуурай, гэмтэлтэй, хэт гэмтэлтэй)
- Хуйханд хүргэлгүйгээр 1-р хорыг үсэнд жигд түрхэн 5-10 минут халаасны дараа 10-15 минут тасалгааны температурт байлгана. (Үсний гэмтэл, буржгар арзгаржилтын хэмжээнээс шалтгаалан хугацааг зохицуулна)
- Шалгах (1-р хор сайн үйлчилсэн эсэхийг)
- Бүлээн усаар сайтар зайлна.
- Үсийг гүйцэт хатаана.
- Үсийг индүүдэж шулуун болгоно. (эрүүл үсийг 170-1800 С, гэмтэлтэй үсийг 120-1600 С халуун индүүгээр)
- 2-р хорыг түрхэн 7 минут тасалгааны температурт байлгана.
- Бүлээн усаар сайтар зайлж угаана.
- Үсийг гүйцэт хатаан индүүднэ.
3. АНХААРАХ ЗҮЙЛС:
- Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй бүтээгдэхүүний хэрэглээг зогсоох ба үл тоон үргэлжлүүлэн хэрэглэбэл хортой нөлөө учруулж болохуйц тул мэргэжилтнээс зөвлөгөө авах. Үүнд:
А. Хэрэглэх явцад улаан цэгэн тууралт гарах, загатнах, элдэв хэвийн биш шинж тэмдэг илрэх
В. Бүтээгдэхүүн хүрэлцсэн хэсэгт нарны тусгалын нөлөөгөөр мөн дээрх шинж тэмдэг илрэх
- Арьсны сорви, экзим болон үрэвсэлтэй хэсэгт хэрэглэхгүй байх.
- Хадгалалт болон хэрэглээтэй холбоотой анхаарах зүйлс:
А. Хэрэглэсний дараа заавал таглах
В. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
С. Хэт халуун болон хэт хүйтэн, нарны шууд тусгал бүхий газар хадгалахгүй байх.
- Түр хугацааны үсийг долгиотуулах, шулуун болгох бүтээгдэхүүн
А. Арьсанд хүрэлцвэл гэмтээх аюултай тул хэрэглэх явцдаа хуйх, нүүр, хүзүүнд хүргэхгүй байх ялангуяа нүүр нүдэнд хүргэхгүйгээр сайтар анхаарах. Хэрэв нүдэнд орсон тохиолдолд нэн даруй их хэмжээний усаар булхах.
В. Өвөрмөц харшлын өвчтэй, хуйх, дух, хүзүү, гар зэрэгтээ сорвитой хүмүүсийг эмзэг хэсэгт хүрэлцсэн тохиолдолд гэмтэл үрэвсэл үүсгэх магадлалтай тул эдгээр хүмүүс хэрэглэхгүй байх. Үүнээс гадна сарын тэмдэг ирсний дараа болон өмнө, төрөх дөхсөн эсвэл төрөөд удаагүй, өвчин илааршсан хүмүүс ялангуяа хэрэглэж болохгүй.
С. Бүтээгдэхүүнийг зааврын дагуу ашиглах бөгөөд эс тохиолдолд үсийг ноцтой гэмтээх аюултай тул арга болон бүтээгдэхүүний хэмжээг зөв тааруулах. Хэрэглэхээс өмнө хэсэг газарт туршиж үзэх, хэрэглэсний дараа үсэнд үлдэгдэлгүй болтол сайтар угааж, зайлах.
D. Тагийг сайтар таглан 150С-ээс ихгүй температуртай харанхуй газарт хадгалах ба хадгалалтын явцад өнгө нь өөрчлөгдсөн, ээдсэн мэт тунадас үүссэн байвал ашиглахыг хориглоно.
Е. Задалсан тохиолдолд 7 хоногийн дотор хэрэглэх, аерозоль бүтээгдэхүүн тул агаарын нөлөөгөөр задрах магадлалтай.